Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
2023 оны нэгдүгээр сарын 25-ны 20 цагаас 2023 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -37-42 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 26-31 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
2023 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангайн бүсийн 500 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо
15 цагӨвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга
15 цагХайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа
15 цаг“Плэйтайм” наадамд гадаад дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
16 цагШинэ цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэллээ
16 цагБүх нийтийн мод тарих өдөр бямба гарагт болно
18 цагМаргааш Дорнод, Дарьгангад нойтон цас орж, говийн нутгаар +30 хэм хүрч хална
18 цагЖ.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна
18 цагТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
20 цаг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ
20 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна