Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.
Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,
-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,
-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг Онцгой Байдлын Ерөнхий газар анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй
8 минутНамьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ
13 минутХангайн бүсийн 500 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо
16 цагӨвөр Монголын малчин Омогшилийнхоос хийсэн сурвалжилга
16 цагХайр сэтгэлийн өмнө хүчин мөхсөдсөн зоримог бүсгүй Анна Каренинагийн түүх дахин амиллаа
16 цаг“Плэйтайм” наадамд гадаад дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
17 цагШинэ цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэллээ
17 цагБүх нийтийн мод тарих өдөр бямба гарагт болно
18 цагМаргааш Дорнод, Дарьгангад нойтон цас орж, говийн нутгаар +30 хэм хүрч хална
19 цагЖ.Чинбүрэн: Эмийн сонсголоор илэрсэн 200 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгуулна
19 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна