​БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө


Энэхүү айлчлалын хүрээнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа Гадаад хэргийн сайд Пак Жин илэрхийлэв.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа сайд тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн албан ёсны захидлыг гардуулан, тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив.

Цаашид хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна