БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

Г.Оюунтуяа
14 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

BRT буюу Bus Rapid Transit нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. BRT-д зорчигчид хоёр талаараа бууж суудаг, тусгай зориулалтын цахилгаан автобуснуудыг ашигладаг. Мөн автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байх учир тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээс гадна зорчигч зогсоолд орох үедээ төлбөрөө төлөх учир үйлчилгээний дөт, хялбар системийг санал болгодог.

Тусгай замын автобус BRT төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12,7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Өртөө хоорондын зай 700м-1,300м бол дундаж хурд 20-25 км/цаг байна. Өдөрт 25,000-35,000 зорчигч тээвэрлэх энэхүү нийтийн тээврийн төсөл цогцоороо хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Төслийн хүрээнд нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээнүүдийн нарийвчилсан тооцоо судалгаа гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Уг ажлын хүрээнд автобусны буудлын доорх хэсгүүдэд шугам сүлжээг туннелийн системд оруулахаар судалж байгаа ба энэ нь олон улсын засвар үйлчилгээний шинэлэг тогтолцоог монголд нэвтрүүлэхээр зорьж байна.

Улаанбаатарт зорчиж буй автомашины оргил цагийн хурд өнөөдрийн байдлаар 5-7 км/цаг байгаа бол Тусгай замын автобусыг нэвтрүүлснээр автобусны хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гарсан. Дэлхийн 160 гаруй хотод BRT буюу тусгай замын автобусыг өргөнөөр ашиглаж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУРЦ АРСЛАН Э.МӨНХБААТАР ТҮРҮҮЛЖ, БАДРАНГУЙ ЧИМЭГ НЭМЛЭЭ 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно 13 цагийн өмнө
Ж.Энхжаргалан: Гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлдөө хүргүүлсэн 13 цагийн өмнө
“Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгов 13 цагийн өмнө
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна 13 цагийн өмнө
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав 13 цагийн өмнө
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна 14 цагийн өмнө
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно 14 цагийн өмнө
Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо 14 цагийн өмнө
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна 14 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа 15 цагийн өмнө
​Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ 15 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа 15 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Эдийн засгийн нөхцөл байдал алдагдалтай байна. Энэ үеийг нөхөх хүн хэрэгтэй 16 цагийн өмнө
Цэргийн цол чимэг олгодог 34 дэх удаагийн "Бүх цэргийн наадам"-ын барилдаан болж байна 16 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Миний хувьд дараагийн засагт ажиллахгүй 16 цагийн өмнө