БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" худалдааны төвд гарсан галаас үүдэн 260 гаруй түрээслэгч хохирчээ

Г.Оюунтуяа
2025/04/15

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраалаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Тус хуралдаанаар гал гарсан  шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.

Төмөр карказан хийцлэл, сендвичэн хучилттай уг барилгад 260 гаруй иргэд түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 23 минутын өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа 47 минутын өмнө
ӨНӨӨДӨР: "Бонд форум-2025" арга хэмжээ болно 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 2 цагийн өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ 17 цагийн өмнө
Х.Булгантуяа: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” нь зөвхөн хөтөлбөр биш, харин хамтын манлайллын жишиг юм 20 цагийн өмнө
Нийт 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна 21 цагийн өмнө
Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцооны талаар хэлэлцэж байна 21 цагийн өмнө
ХОВД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН О.СҮЛДИЙГ “ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛИАР ШАГНАЛАА 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Бизнес-эмэгтэйчүүдийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна 23 цагийн өмнө
Төр удахгүй ТҮЦ ажиллуулах вий Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Гал командын үүдэнд орхисон хүүг олон жил хүүхэдтэй болохыг хүссэн гал сөнөөгч өргөж авчээ Өчигдөр
Улсын харцага Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ Өчигдөр
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна Өчигдөр
Улаанбаатарт 11 хэмийн дулаан үүлэрхэг байна Өчигдөр
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа Өчигдөр