БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гал командын үүдэнд орхисон хүүг олон жил хүүхэдтэй болохыг хүссэн гал сөнөөгч өргөж авчээ

Г.Оюунтуяа
2025/04/16

АНУ-ын Нью-Мексико мужийн Белен хотын гал сөнөөгч Крис Мартинез 2024 оны 2 сарын 6~ны өдөр ажлынхаа гадаа хүүхэд уйлахыг сонсжээ. Гараад ххрвал алчуурт ороосон, хүй нь ч тасраагүй хүү хайрцагт байжээ. Крис эхнэр рүүгээ утас цохив.
39 настай эхнэр Жанай Мартинез “Тэр над руу залгаад хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Би одоо уйлж байна" гэсэн" гэжээ. 44 настай Крис эхнэртээ хэн нэгэн гал командын байрны “Аюулгүй хайрцаг"-т нярай хүүг орхисон тухай хэлж. Энэ хайрцаг нь хүүхдээ асран хамгаалах чадваргүй хүмүүс хүүхдээ орхих боломжийг олгодог юм. Төрөхдөө ойролцоогоор 2.3 кг жинтэй байсан хүү хүйтэнд хөхөрч, дааран чичирч байж. Хүүгийн дэргэд ямар ч захидал байгаагүй. Крис “Би түүнийг харсан тэр мөчид л аав нь болохыг хүссэн. Би түүнийг хамгаална гэж шийдсэн” гэв.
15 жилийн турш үргүйдэлтэй тэмцэж ирсэн тэдний хувьд эцэг, эх болох цаг нь ирсэн нь энэ аж. Бусад гал сөнөөгчид хүүхдүүдийнхээ тухай ярих бүрд Крис хүүхэдтэй болохыг маш их хүсэж заримдаа хөнгөн гунигт автдаг байснаа хуваалцжээ.
Хүүг олсноос хойш хоёр хоногийн дараа Крис, Жанай хоёр Нью-Мексикогийн их сургуулийн эмнэлэгт очиж хүүтэй уулзах зөвшөөрөл авсан байна. Хүү тэнд уушгины үрэвслийн улмаас нярайн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байв.
Жанай анх удаа хүүгээ тэвэрсэн талаараа “Тэр маш эмзэг, турьхан байсан. Би түүнийг анх удаа угжаар хооллохдоо нүд рүү нь хараад л шууд "хайлчихсан". Би тэр мөчид л энэ бол миний хүү гэж мэдэрсэн" гэжээ. Тэд хүүг сар гаруй эмнэлэгт байхад нь өдөр бүр ирж уулзсаар байжээ. “Тэр бол хамгийн хүнд үе байсан. Бид түүнд улам л дасаж, хайрласаар байсан ч түүний албан ёсны асран хамгаалагч болох эсэх нь тодорхойгүй байсан” гэж ээж Жанай дурсав.
Ийнхүү тэд Майкелыг асран хамгаалж байгаад 3-р сарын 10-нд албан ёсоор өргөж авчээ. Хүүгийн дунд нэрийг "Грейсэн" гэж өгсөн нь “Бурханы ивээл биднийг түүнтэй учруулсан” гэсэн утгатай аж.
Өдгөө Майкел ой нэг сартай. Түүний хийх дуртай зүйлс нь оймс шургуулганаас гаргах, бүжиглэх, бусдыг үнсэх, тэврэлдэх гэнэ. Тэр мөн удахгүй хөлд орох гэж байгаа аж. Крис, Жанай хоёр Майкелын төрсөн эхэд хэзээд талархаж явдаг гэжээ. Тэд “Бид хүүд хамгийн сайн амьдралыг бэлэглэнэ. Тэр үнэхээр гайхамшигтай хүүхэд" хэмээжээ.

Эх сурвалж: Today


1
angry
5
care
0
haha
2
liked
22
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 8 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 8 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 8 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 9 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 12 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 13 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 14 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 15 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11