БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Г.Оюунтуяа
14 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, өмчийн харилцааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.

Тэрбээр, төрийн өмч ард түмэндээ өгөөжөө өгдөг, баялгийн үр шим иргэн бүрд хүртээмжтэй байх нь төрийн өмчийн удирдлагын үндсэн зарчим гэдгийг тодотгож, үүний төлөө мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж буй ажилтан, албан хаагч нартай уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлэв.

Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бүртгэл, тооллого хийх, түүний үр ашгийг дээшлүүлэх чиг үүргээ  хариуцлагатай гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийллээ.

Төрийн өмчийг үр ашигтай удирдах, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангах, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалт бүрээс бодит үр өгөөж бий болгох нь хүн бүрийн амьдралд шууд хамаатайг тэмдэглэв.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Тэрбээр, XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж байгааг хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.

Мөн төрийн албаны бүх шатанд Үндсэн хууль, бусад хуулийг чанд баримтлан, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, ард түмэндээ ил тод, түргэн шуурхай үйлчилж байх ёстойг онцлов.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 0,5 хувийг эзэлдэг.

2025 онд 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 378 тэрбум, мөн 6,5 тэрбум төгрөгийн татвар хураамж, ногдол ашиг төвлөрүүлжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлагыг цахимжуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2 минутын өмнө
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 14 минутын өмнө
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 57 минутын өмнө
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2 цагийн өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2 цагийн өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 3 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 4 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 6 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05