БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Admin
15 минутын өмнө

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, академич Д.Дагвадорж тэргүүтэй Монгол Улсын хэлэлцээний баг оролцож байна.

Монгол Улсын хэлэлцээний баг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг (G77 and China)-ийн урьдчилсан бэлтгэл хуралдаанд оролцлоо.

Тус хуралдаанаар COP31-ийн хүрээнд хэлэлцэх асуудлаар хөгжиж буй орнуудын нийтлэг байр суурийг нэгтгэх, хэлэлцээний стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь дэлхийн 130 гаруй хөгжиж буй орныг нэгтгэсэн, олон улсын хэлэлцээний хүрээнд эдгээр орны нийтлэг ашиг сонирхол, байр суурийг илэрхийлдэг томоохон бүлэг юм.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар улс орнуудын нэгдсэн байр суурийг боловсруулж, бага хурлын шийдвэрт тусгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

COP31 бага хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдана.

Бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцоно.

Бага хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгох, технологи дамжуулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Монгол Улсын хэлэлцээний баг тус бага хурлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны асуудлаарх олон улсын конвенц, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 3 минутын өмнө
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 10 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 15 минутын өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 17 минутын өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 1 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 4 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 2026/11/05
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 2026/11/05
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2026/11/05
МАЗААЛАЙД ЗОРИУЛАН 3.6 ТОНН ТЭЖЭЭЛ БАЙРШУУЛААД БАЙНА 2026/11/05