БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Хянганы нурууны чухал экосистемийн нэг хэсэг болох Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, түүний улмаас байгаль орчинд учирсан хохирлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.

Тодруулбал, хоёр улсын хил залгаа нутаг, түймэрт өртсөн экосистемийн нөхөн сэргээлтийн ажилд БНХАУ-ын туршлага, аргачлалыг нэвтрүүлэх, хамтарсан судалгаа хийх, урт хугацааны мониторинг зохион байгуулах, мэргэжлийн шинжээч, судлаачдыг оролцуулах, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлэх нь экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтойг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцоллоо.
Мөн Хянганы нуруу нь бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал, байгалийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй.
Иймд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр үнэлэх бус, хөрс, ургамлын бүрхэвч, амьтны аймаг болон байгалийн харилцан хамааралтай үйл явцад үзүүлсэн нөлөөллийг цогцоор нь судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

Түймэрт өртсөн болон өртөөгүй хэсгийн экосистемийн төлөв байдлыг харьцуулан судлах, байгалийн өөрөө нөхөн сэргэх боломжийг үнэлэх, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгох нь хэрэгтэй байна. Улмаар цаашид болзошгүй эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэлээр илүү нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байгааг тодотгов.

Уулзалтаар хоёр улсын хамтарсан цөлжилттэй тэмцэх судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг мөн хэлэлцлээ.
Мөн сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаатай холбогдуулан хүн, зэрлэг амьтны зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, зэрлэг амьтдыг аюулгүй барих, шаардлагатай тохиолдолд тохиромжтой нутагт шилжүүлэн байрлуулах арга зүй, техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн баг, байгаль хамгаалагчдыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив.

Талууд Монгол, Хятадын хамтын ажиллагааг байгаль орчны салбарт бодит үр дүнд хүргэх, Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг нөхөн сэргээх болон цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 11 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 23 минутын өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 25 минутын өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 1 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 4 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 2026/11/05
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 2026/11/05
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2026/11/05
МАЗААЛАЙД ЗОРИУЛАН 3.6 ТОНН ТЭЖЭЭЛ БАЙРШУУЛААД БАЙНА 2026/11/05