БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАЗААЛАЙД ЗОРИУЛАН 3.6 ТОНН ТЭЖЭЭЛ БАЙРШУУЛААД БАЙНА


Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа.

Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан. Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй.

Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг.

Энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зохион байгуулах ажилд байгаль хамгаалагчдын хоёр машины түлшний зардалд Маза кофегийн хамт олон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 1 минутын өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 44 минутын өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 1 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 4 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 2026/11/05
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 2026/11/05
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2026/11/05
МАЗААЛАЙД ЗОРИУЛАН 3.6 ТОНН ТЭЖЭЭЛ БАЙРШУУЛААД БАЙНА 2026/11/05
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2026/11/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 2026/11/05
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/05