Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 4-ний өдөр нийт 2,021 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийт мэдээллийн 798 нь зөрчлийн, 91 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Түүнчлэн нэг хүн сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн бол эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоосон байна.
Дуудлагын төрлөөр авч үзвэл гэр бүлийн хүчирхийллийн 50, залилангийн 22, хулгайлах гэмт хэргийн 12 тохиолдол бүртгэгджээ.
Мөн тухайн өдөр 112 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлэн шалгасан байна.