БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Г.Оюунтуяа
2026/11/03

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын хүрээнд “Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүч” хамтарсан уриалгад төрийн байгууллага, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

Хамтарсан уриалгаар дараах тэргүүлэх чиглэлээр ажиллахаар нэгдлээ. Үүнд:

• Үндэсний нэгдсэн бодлого: 2027–2040 онд өрхийн нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах замын зураглал боловсруулж, хэрэгжүүлэх,

• Нотолгоонд суурилсан шийдэл: Судалгаа, мониторингийн мэдээлэл, хэрэгжилтийн үр дүнд үндэслэн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах,

• Орон нутгийн онцлогт нийцсэн шилжилт: Хот, гэр хороолол, аймаг, сум, хөдөөгийн суурин газрын нөхцөлд тохирсон цэвэр эрчим хүч, орон сууц, дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлэх,

• Хүртээмжтэй, шударга шилжилт: Цэвэр эрчим хүчний хэрэглээг өрхүүдэд боломжийн өртгөөр хүртээмжтэй болгох, эрчим хүчний ядууралд өртсөн болон эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийг хамгаалах,

• Олон нийтийн оролцоо: Иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх, өрхийн дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудал биш. Энэ бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэх бүх салбарын хамтын зорилт юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11