БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр “Дархан Минж” ХХК-ийн желатины үйлдвэр Дархан хотод ашиглалтад орлоо.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Жавхлан нар, Дархан-Уул аймгийн удирдлагууд болон гадаад, дотоодын түнш байгууллагын төлөөлөл оролцов.

Тус үйлдвэр нь нэг жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр боловсруулах үйлдвэрт тэнцэхгүй байгаа стандартын бус арьс шир, боловсруулах үйлдвэрлэлийн явцад үүсдэг шохойн хуулдас, идээлсэн арьсны хатуу хаягдал, зоргодос зэрэг дайвар түүхий эдийг дахин боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай желатин, органик амин хүчлийн бордоо болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.

Желатины үйлдвэрлэлээс жилд 15 тэрбум төгрөг, амин хүчлийн бордооны үйлдвэрлэлээс 4 тэрбум төгрөгийн борлуулалт орлого олох бөгөөд 50–80 байнгын болон байнгын бус ажлын байр шинээр бий болж байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн явцад үүсдэг уургийн гаралтай хаягдлыг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлжээ.

“Дархан Минж” ХХК нь 1992 оноос өдгөөг хүртэл Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа тогвортой явуулж байгаа бөгөөд бог, бод малын арьс шир боловсруулах, нэхий болон савхин хувцас, гутал үйлдвэрлэх, амин хүчлийн бордоо, желатин үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж буй үндэсний томоохон үйлдвэрийн нэг билээ.

“Дархан Минж” ХХК нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт болон компанийн өөрийн хөрөнгөөр нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 11.9 тэрбум төгрөгийг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлээр, 8.1 тэрбум төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.

Төсөл хэрэгжсэний бас нэг чухал үр дүн нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байгаа юм. Үйлдвэрийн технологийн шийдэлд ус дахин ашиглах иж бүрэн систем, бохир ус цэвэрлэх байгууламжийг нэвтрүүлсэн бөгөөд технологийн хаягдал усны 70 хүртэлх хувийг дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдлээ.

Нээлтийн үеэр “Дархан Минж” ХХК нь Их Британийн “Healan Ingredients”, Хонконгийн “Hung Yung International Holding” компаниудтай Европ болон БНХАУ-ын зах зээлд желатин экспортлох чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Ингэснээр Монгол Улс малын гаралтай түүхий эдэд өндөр технологиор боловсруулалт хийж, олон улсын зах зээлд нийлүүлэх шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор малчдын орлогын эх үүсвэр шинээр нэмэгдэж, арьс ширэн түүхий эдийг бүрэн боловсруулахад нэг том алхам болж байна. 2026 оны зуны улиралд Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хоршоо, мах боловсруулах үйлдвэрүүдээс арьс шир бэлтгэн нийлүүлж, түүхий эдийг малчдаас шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлэх туршилтыг амжилттай хийлээ.

Ийнхүү “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь малын гаралтай түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс ширний салбарын үйлдвэрлэлийн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлого болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, экспортын шинэ боломж бүрдүүлэхэд чиглэсэн бодит үр дүн болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна 1 цагийн өмнө
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2 цагийн өмнө
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 17 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 17 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 17 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 18 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо 18 цагийн өмнө
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 19 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 20 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 23 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв Өчигдөр
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно Өчигдөр
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо Өчигдөр
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав Өчигдөр