БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм. Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож буй. 

Үндэсний форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн хүртээмжид суурилсан хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. 

Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эхний ээлжид эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байна. Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байна. Нийслэлийн 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчныг бий болгох юм. Ингэснээр 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тодотгов. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 31 минутын өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 40 минутын өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 4 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 4 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 21 цагийн өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 22 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна Өчигдөр
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30