БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо. Мөн Засгийн газрын төсвийн сахилга бат, хариуцлагатай байхад чиглэсэн хамгийн чухал заалт нь хэрэгжих боломжгүй, улмаар Үндсэн хуульд байхгүй заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эшилсэн байгааг өөрчлөх хүрээнд төслийг боловсруулсан гэв.

viber_image_2026-10-27_12-23-01-836.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 20 гаруй удаа өөрчлөлт оруулахдаа Улсын Их Хурлын төсөв батлах онцгой бүрэн эрх болон төсвийн тусгай шаардлагуудыг сулруулах агуулгатай зохицуулалтыг тусгасан байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлт нь эсрэгээрээ хариуцлагыг нэмэгдүүлж байгаагаараа онцлог гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тухай хуулийг дагуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх бус баталсан хуулиа дагаж мөрдүүлэхэд чиглэсэн агуулгатай төсөл оруулж ирж буйг лавлаад, Монгол Улсын Их Хурал Засгийн газраа хариуцлагатай ажиллуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

viber_image_2026-10-27_12-23-03-014.jpg

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг Үндсэн хуульд нийцүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд бусад хууль нийцсэн байх зарчим хангагдахаас гадна, өөрчлөлт оруулж буй заалтыг амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдсэнээр Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 1 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 21 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 21 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23