БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийн багтай уулзаж, 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, шинэчлэх” төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажил, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд:

Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг шинэчилж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоно.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Яаралтай тусламж болон цахим технологид суурилсан лавлагаа шатлалын тогтолцоог бэхжүүлнэ.

Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чадавх, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна.

Уулзалтаар төслийн хэрэгжилттэй холбоотой хийх арга хэмжээний талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Энэхүү төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэд бүтэц, тоног төхөөрөмж, тогтолцоог шинэчлэх замаар иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 1 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 3 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 4 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 5 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 6 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 22 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 22 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/10/21