БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг.

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж дээд шүүхэд хандсан билээ.

Энэ талаар хохирогч охины ээжГ.Отгонтуяа: "2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан болох гэж байна.

Энэ өдөр бол бидний хувьд зүгээр нэг шүүх хурал болох өдөр биш ээ.Энэ бол сүүлийн 2-3 жил тээсэн зовнил, нулимс, итгэл найдвар, шударга ёсыг хүлээсэн хүлээлтийн нэгэн чухал өдөр юм.

Арван зургаахан настай…
Амьдралынхаа дөнгөж эхлэл дээр явсан охины минь хувь заяа, эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж буй асуудал, үнэн зөвөөр шийдэгдэх ёстой хэмээн итгэж буй энэ хэргийн төлөө ТА БИД эцсийн найдвараа тээн хүлээж байна

Ээж хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө хийж чадах бүхнээ хийхийг хичээж, үнэн зөвийг тогтоолгохын төлөө өнөөдрийг хүртэл тэмцсээр ирлээ.Заримдаа итгэл найдвар минь бөхөх шахаж, сэтгэл минь туйлдах үе байсан ч хайртай охиныхоо төлөө, шударга ёсонд итгэх итгэлийнхээ төлөө бууж өгөхийг хүссэнгүй

Энэ удаад би ТА БҮХНЭЭСЭЭ нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж байна

10 дугаар сарын 29-ний өдөр охины минь төлөө, энэ хэргийн үнэн зөв, шударга шийдвэрийн төлөө сэтгэлдээ залбирч, сайн сайхныг хүсэж өгөөрэй.

Та ямар шашин шүтдэг, ямар итгэл үнэмшилтэй байх нь хамаагүй ээ.Зүгээр л нэгэн хүүхдийн хувь заяа, нэгэн ээжийн сэтгэлийн шаналлыг бодож, үнэн зөв, шударга шийдвэр гараасай хэмээн сэтгэлдээ ерөөж өгөхийг хүсэж байна.

Би хэн нэгнийг үзэн ядахыг бус, хэн нэгнээс өшөө авахыг бус, харин үнэн зөв тогтоогдож, шударга ёс биелж, хүүхдийн эрх, хүний эрхэм чанар зохих ёсоор хамгаалагдаасай гэж хүсэж байна.

Миний охины төлөө сэтгэл гаргаж, дуу хоолойгоо хүргэж, өнөөг хүртэл дэмжиж ирсэн хүн бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

10 дугаар сарын 29-ний өдөр та бүхний минь ерөөл, залбирал, сэтгэлийн дэм бидэнд хүрэх болтугай.

Нэгэн ээжийн чин сэтгэлийн хүсэлтийг хүлээн авч, охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 19 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 1 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 1 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22