БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО


БНСУ-ын Emart компанийн No Brand сүлжээ дэлгүүр Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Яармаг дахь UB Autocom худалдааны төвд No Brand – City Hall нэртэй анхны салбар дэлгүүрээ нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гвань, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр сайд Ц.Идэрбат Монгол Улсын худалдааны салбарт олон улсын стандарт, орчин үеийн менежмент, хэрэглээний шинэ соёлыг нутагшуулах чухал алхам болж буйг онцлов.

Монгол Улсын хувьд “Худалдаа, үйлчилгээний салбар” нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, хэрэглэгчийн хүртээмжийг тодорхойлогч тэргүүлэх салбаруудын нэг юм. Худалдааны салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг бүрдүүлж, 195 мянга гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган, нийт ажиллах хүчний 21 хувийг бүрдүүлж байна. Мөн улсын хэмжээнд 41 мянга орчим ажа хуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж, өрхийн орлого, татварын суурийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

No Brand нь “брэндийн нэр хүндээс илүү хэрэглэгчийн бодит хэрэгцээ, чанар, үнэ цэнийг эрхэмлэнэ” гэсэн үзэл баримтлалтай бөгөөд өдөр тутмын хүнс, өргөн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм.

Монгол дахь анхны салбар нээгдсэнээр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй худалдан авах боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой үйл явдал боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 54 минутын өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 1 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 2 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 4 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 7 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр