БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/07/10

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баярнаадмыг зохион байгуулах хорооны даргаН.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын “Мөнхөдорших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж,  иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд баярынмэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол УлсынЕрөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ЕрөнхийАссамблей жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэхээр баталсан нь Монголын моринсоёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээнзөвшөөрсний тод илэрхийлэл болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Үндэсний ихбаяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачланхэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмынцогцолбор” төслийг олон нийтэд танилцууллаа.

Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан мориныуралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олонулсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээгхүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламжболгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалтболох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтадоруулаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсанбайдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсонбөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжбайна.

Шадар сайд Н.Номтойбаяр төгсгөлд нь Үндэснийих баяр наадмын сүр жавхлан, Монголын төрт ёс, өвсоёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэн ньөөдөө дэлгэрч, бүтээл бүхэн нь биелэлээ олж байхыгерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 20 минутын өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21