БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна


Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж байна.

55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Харин гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажилласан.

Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхааруулав. Тухайлбал, цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгаж байна. Жилээс жилд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа таагүй мэдээтэй. Энэ бол оршин суугчдын буруу зуршилтай шууд холбоотой юм. Тиймээс ариутгах татуурга руу усанд уусдаггүй цаас болон хатуу хог хийхгүй байхыг зөвлөлөө. Тус байгууламж хэвийн ажиллахад иргэдийн оролцоо чухал юм.

УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Цэвэрлэх байгууламж 200 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр 24 цагийн турш ажилладаг. Хуучин цэвэрлэх байгууламж бохир усыг хүлээж аваад цэвэршүүлэх явцад үнэр ихээр ялгарч эргэн тойронд тархдаг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж таагүй үнэрийг шийдсэнээрээ онцлогтой. Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190.000-240.000 шоо метр бохир ус хүлээн авч байгаа юм. Хоногт гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулсаар байна” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 1 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 21 минутын өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22