БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэллээ.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн хүүхдийн асуудал бус эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч гээд бүхий л хүчин зүйлээс хамаардаг тул хамтын оролцоо чухал гэдгийг онцоллоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, цаашид гарах хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өглөө.
Үүний дараа реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гаргасан уран бүтээлээ толилуулж, сурагчдад нэгнээ хайрлах, хүндлэх, хэл амаар доромжилж, дээрэлхэхгүй зөв хүүхэд байхыг уриаллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 1 цагийн өмнө
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 1 цагийн өмнө
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2 цагийн өмнө
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв 6 цагийн өмнө
Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэхэн сэтгүүлчид ээ, сайн байна уу” уулзалт болно 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр Шадар сайдын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаа онцлов 23 цагийн өмнө
Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө Өчигдөр
Монголбанк нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ Өчигдөр
Эпштейнтэй нэр холбогдсон монголчуудыг цагдаагийнхан яагаад шалгахгүй байна вэ? Өчигдөр
Г.Тэмүүлэн: Түүх гэдэг зүгээр нэг өнгөрсөн үйл явдал биш. Хойчийн бид үргэлж санах ёстой үнэ цэн Өчигдөр
Б.Баярбаатар: Эйпштейны хэргээр УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй 2026/05/05
БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГ МОНГОЛ, АМЕРИК, УНГАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН БҮТЭЭЛЭЭ 2026/05/05
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой 2026/05/05
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛНЭ 2026/05/05