БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Номтойбаяр Шадар сайдын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаа онцлов


Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга өнөөдөр \2026.05.06\Монголын Улаан загалмай нийгэмлэгт ажиллав. Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тус нийгэмлэгийн үйл ажиллагааг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх санаачлагыг анх гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, өнөөдрийг хүртэл идэвхтэй хамтарч ажиллахад чухал үүрэг гүйцэтгэсэн  Шадар сайд Н.Номтойбаярт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Шадар сайд Н.Номтойбаяр Улаан загалмай нийгэмлэг нь онцгой байдлын салбарын ачааны хүндийг үүрэлцэж, гамшиг, ослын үед хамгийн эхэнд хариу арга хэмжээ авч, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг чухал байгууллага гэдгийг онцолж, цаашид Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаа онцлов.

 Түүнчлэн нийгэмлэгийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа учраас уг асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэлээ.

 Шадар сайдын зүгээс цаашид Засгийн газар болон Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах нөхөн сэргээх болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21