БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар идэвхтэй өрнүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд, УИХ-ын даргаар томилогдсонд баяр хүргэж, халуун дотно баярын захидал ирүүлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид талархлаа дамжуулж, Элчин сайдтай хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв.

 

Түүнчлэн Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг яриандаа онцлоод, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тэлж буйд таатай байгаагаа дурдлаа. 

Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай хамтран хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай урагшлуулж, үр дүнд хүргэх нь зөв гэдэгтэй санал нэгдлээ.


Мөн Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг аль болох иргэдэд ээлтэй, саадгүй болгоход хүрсэн түвшинг улам ахиулах, уян хатан цагийн хуваарь баримтлах, тэр дундаа улирлын чанартай боомтуудыг байнгын ажиллагаатай болгох чиглэлд хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.

Ингэснээр ялангуяа алслагдсан аймаг, сумдын иргэд тухайн орон нутагт байрлах боомтоор чөлөөтэй зорчих урсгалыг нэмэгдүүлж, иргэдийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөхөөс сэргийлэхээс гадна бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ 31 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө 9 цагийн өмнө
Монголбанк нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ 23 цагийн өмнө
Эпштейнтэй нэр холбогдсон монголчуудыг цагдаагийнхан яагаад шалгахгүй байна вэ? 23 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Түүх гэдэг зүгээр нэг өнгөрсөн үйл явдал биш. Хойчийн бид үргэлж санах ёстой үнэ цэн 23 цагийн өмнө
Б.Баярбаатар: Эйпштейны хэргээр УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй Өчигдөр
БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГ МОНГОЛ, АМЕРИК, УНГАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН БҮТЭЭЛЭЭ Өчигдөр
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой Өчигдөр
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Д.Долгорсүрэн: Би хүүхдүүдтэйгээ ойлголцох хаалгыг бага багаар нээж байгаа ээж Өчигдөр
Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Basketball Champions League East Asia” тоглолт болно Өчигдөр
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ 2026/05/04
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина 2026/05/04
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна 2026/05/04
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа 2026/05/04