БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ.

Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байгаа аж. Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд говийн бүсэд ажиллав.


Энэ үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна" гэлээ.


Эрдэнэдалай сум нь 5000 гаруй хүн амтай Дундговь аймгийн хамгийн том сумдын нэг аж. Уг суманд нэгдсэн эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд төрийн албанд нэн шаардлагатай орон тоо олон бий. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад суманд ирж ажиллах төрийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа учраас тэднийг орон сууцаар хангаж, тогтвортой ажлын байранд авч үлдэхийг зорьж байгаа талаар Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар хэллээ. Мөн багш, цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагч нарыг юун түрүүнд орон сууцанд оруулахаар төлөвлөжээ. Тухайн алба хаагчдыг эхний гурван жилд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд түүнээс дээш жил орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллах бол тодорхой төлбөрийн шатлалтай байхаар зохицуулсан байна.

Харин Гурвансайхан сумын тухайд 8 айлын орон сууцыг 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ба орон нутгийн онцлогт тохируулан барьж буй уг орон сууцуудыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Түүнчлэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хамтаар Мандалговь сумын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм. Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Төв халхын дуудлага жүжгийн театрын барилга, Улсын төсвийн 32.990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гэрээ байгуулж, бэлтгэл ажлаа ханган барилгын ажил эхлэх шатандаа явж байна. Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, Улсын төсвийн 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 70 хувьд хүрээд байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл болох “Хог хаягдал шатааж дулаан боловсруулах үйлдвэр” нь орон нутгийн төсвийн 8.649.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэсүжин Констракшн” ХХК-ий гүйцэтгэж буй барилгын ажлын явц 85 хувьд хүрч байна” гэх мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил эхлээгүй, ажлын гэрээ дууссан газруудад шаардлага хүргүүлж, холбогдох шүүхийн байгууллагад хандах зэрэг ажлыг хийж байна гэсэн юм. Ийнхүү Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг хэрэгжиж буй төслүүдийн явц, чанар, цаг хугацааны биелэлттэй дэлгэрэнгүй танилцаж, барилгын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Basketball Champions League East Asia” тоглолт болно 4 цагийн өмнө
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ 19 цагийн өмнө
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина 20 цагийн өмнө
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна 20 цагийн өмнө
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 22 цагийн өмнө
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ Өчигдөр
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ Өчигдөр
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина Өчигдөр
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 2026/05/01
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 2026/05/01