БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.

Тус хороонд орон сууц ихээр баригдаж байгаатай холбоотойгоор хүн амын тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Өдгөө эл хороонд 10 мянга гаруй үндсэн, 5 мянга орчим түр оршин суугч бий. Хүн амын өсөлтөөс үүдэн нэн тэргүүнд авто зам, явган хүний замын хүртээмжийг шийдвэрлэх шаардлага үүсээд буй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрин хороолол орчмын хоёр байршилд авто зам барихаар төлөвлөсөн. Тухайлбал, ерөнхий боловсролын 184-р сургууль буюу хуучнаар “Эрин эверест интернэшнл” сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэл хоёр эгнээ бүхий 90 метр авто зам барина. Мөн хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийх юм. Тус авто замыг барих гүйцэтгэгч шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сарын сүүлээр эхлүүлнэ. Түүнчлэн Эрин хорооллоос урагшаа, төмөр замын хойд талаар авто зам барих зураг төслийг эцэслэхээр зөвшилцөж байгаа юм” гэв.

Явган хүний замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд ерөнхий боловсролын 184-р сургуулиас Гурвалжингийн гүүр рүү нэвт гардаг авто зам дагуу 200 метр эгнээ тусгаарлагч хайсыг байршуулна. Мөн үерийн хамгаалалтын далан дээгүүр явган хүний зам барихаар болсныг тэрбээр онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ 1 цагийн өмнө
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина 1 цагийн өмнө
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна 2 цагийн өмнө
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 4 цагийн өмнө
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ 6 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ 7 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина 8 цагийн өмнө
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана 9 цагийн өмнө
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 2026/05/01
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 2026/05/01
А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана 2026/04/30
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 2026/04/30
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 2026/04/30