БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн

Г.Оюунтуяа
Өчигдөр

Тавдугаар сард агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд хүйтэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг. Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян–Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр бага орох төлөвтэй.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.

Энэ сард нийт нутгаар салхи шуурганы давтамж их, ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх магадлалтайг анхаарууллаа.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 10 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 11 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна 15 цагийн өмнө
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ 16 цагийн өмнө
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна Өчигдөр
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана Өчигдөр
Б.Сэргэлэнбаатарыг​ "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар саатуулжээ 2026/04/26
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ 2026/04/24
СКҮҮТЕР, МОПЕДТОЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ЧИХЭВЧТЭЙ, ХОЁУЛАА СУНДАЛЖ ЯВЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2026/04/24