Цагдаагийн байгууллагад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус маркийн автомашин жолоодож яваад жалга руу оржээ. Улмаар тухайн машинд зорчиж явсан нэг хүн гэмтсэн байна. Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.