БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

Г.Оюунтуяа
Өчигдөр

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн таван байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. 

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөж, ажлын зураг төсөл батлагдсан. 2025 онд дөрвөн байршлын гэрээт ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн байршлын ажлуудыг он дамжин хэрэгжүүлж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа гүйцэтгэгчийн гүйцэтгэл шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол гараагүй. Ийм тохиолдол гарвал замын ажлыг гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй байдаг” гэлээ.

Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна.

  1. Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 3.4 мянган ам метр явган замын ажил 83 хувьтай үргэлжилж байна.
  2. Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 10.9 мянган ам метр явган замын ажил 62 хувьтай үргэлжилж байна.
  3. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 2.6 мянган ам метр явган замын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
  4. АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 1.0 мянган ам метр явган замын ажил 84 хувьтай үргэлжилж байна.
  5. АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 3.1 мянган ам метр явган замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.
  6. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын урд талаар 9.5 мянган ам метр явган замын ажил 35 хувьтай үргэлжилж байна.
  7. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талаар 7.8 мянган ам метр явган замын ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх бэлтгэл хангаж байна.

  1. Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  2. Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  3. Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалт дуусаж, үнэлгээний шатанд байна.
  4. Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил гүйцэтгэгчээс гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.
  5. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 10 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 11 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна 15 цагийн өмнө
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ 16 цагийн өмнө
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна Өчигдөр
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана Өчигдөр
Б.Сэргэлэнбаатарыг​ "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар саатуулжээ 2026/04/26
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ 2026/04/24
СКҮҮТЕР, МОПЕДТОЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ЧИХЭВЧТЭЙ, ХОЁУЛАА СУНДАЛЖ ЯВЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2026/04/24