БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа

Admin
1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд байгуулагдсан Хамтын хорооны хурлыг 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.

Хамтын хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төлөөллүүд оролцож, ашигт малтмалын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, компанийн 2025 оны орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын тайлан, гэрээг шинэчлэн байгуулах төслийн санал, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд хамтран ажиллах, 2026 онд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласнаас Цогтцэций суманд 43.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд 2026 оноос агаарын бохирдлын төлбөр 100 хувь аймгийн төсөвт орохоор хууль өөрчлөгдсөнийг хурлын үеэр онцоллоо. 

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлсэн бөгөөд хурлаас хамтын хорооны гишүүдийн олонхийн саналаар хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг 100 хувь дүгнэж, ирэх жилд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг батлав.

Энэ удаагийн хамтын хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Э.Батбаяр, салбарын захирал С.Гансүх, Ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа, Захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Гансүх, ХМОНХХ-ийн дарга Х.Болортуяа, ХМОНХА-ны дарга С.Мөнхбаяр, аймаг сумаас Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин, Цагаан-Овоо хөдөлгөөний тэргүүн У.Цэрэнхорол нар оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба 1 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 4 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо 5 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина 5 цагийн өмнө
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 9 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 12 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой 11 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна 2026/02/06
“Спейшл майнинг сервис” ХХК нь Гурвантэс сумын нутагт зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж дахин ноцтой зөрчил гаргажээ 2026/02/06
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна 2026/02/06
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ 2026/02/06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо 2026/02/06
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2026/02/06
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна 2026/02/06
ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ 2026/02/06