БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ

Г.Оюунтуяа
2026/02/06

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 300 гаруй хүн оролцов.

Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумын зарим хэсгээр цас их орж, мал идэх өвсгүй хүнд нөхцөлтэй байна. Тиймээс цас ханзалж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажилд зарцуулах 50 тонн шатахууныг Улсын нөөцөөс шийдвэрлэв.

Цас ихтэй жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын зам цасанд боогдож, тусламж хүссэн дуудлага эрс нэмэгддэг юм байна. Зөвхөн энэ өвөл гэхэд 67 дуудлага сумын ЗДТГ-т иржээ. Дуудлагад төрийн албан хаагчид дайчлагддаг. Мэргэжлийн бус, зориулалтын техник хэрэгсэлгүй тул тусламж үзүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогийг харгалзан тус суманд Онцгой байдлын аврах анги байгуулахад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов.

Эрдэнэсант сум хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай байна. Жишээ нь 345 мянга гаруй толгой малтай тус сум зоотехникчгүй. Төрийн үйлчилгээний ангилал бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас анхан шатанд хүндрэл учруулж байгааг сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ.

Тус суманд 400 гаруй малчин НДШ нөхөн төлөх хүсэлт гаргажээ. Гэвч НДШ нөхөн төлөх тухай хууль батлагдсан ч журам нь гараагүй учраас хүлээлт үүсжээ. Мөн багш эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, орон нутагт хүн амын тоо харгалзахгүйгээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.

Эрдэнэсант сум хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлого төвлөрүүлэхийг зорьж байна. Тухайлбал үйлчилгээний төв байгуулж буй аж ахуйн нэгжийг дэмжиж ажилласнаар орон нутгийн 28 иргэн байнгын ажлын байртай болох боломж бүрджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/04/09
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 2026/04/09
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 2026/04/09
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 2026/04/09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 2026/04/09
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/04/09
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 2026/04/09
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 2026/04/09
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 2026/04/09
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ 2026/04/08
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү 2026/04/08
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа 2026/04/08
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ 2026/04/08