БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Г.Оюунтуяа
2026/02/06

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хороо Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, төлөөлөгч Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж, Э.Одонтуяа нар тус газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нийтийн тээврийн бодлого, шинэчлэл, өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн бодлогын газарт их, дунд багтаамжийн 1286 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт дунджаар 1183 автобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 500 мянга гаруй иргэдэд үйлчилж байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийтийн тээврээр нийт 552.182 хүн зорчжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн буудлаас хамгийн их буюу 7000 гаруй зорчигч суусан бол Офицеруудын ордны урд буудалд хамгийн их буюу 10.000 гаруй зорчигч буусан байна. Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийг хөгжүүлж, нийтийн тээврээр зорчсон төлбөрийг зориулалтын картаас гадна банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг төрөл, хэлбэрээр төлөх боломжийг бүрдүүлэн ажилласнаар 2025 онд 171.9 сая зорчигч тээвэрлэж, 56.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 сая зорчигч илүү тээвэрлэж, 23.1 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэх хүртээмжтэй байдал 2022 онд 56 байсан бол 2026 оны 1-р сарын байдлаар 1009 болж 73.7%-иар нэмэгдсэн байна.

Харин парк шинэчлэлийн тухайд 2020-2025 онуудад нийтдээ 1453 тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасаж, нөхөн хангалтаар 1631 тээврийн хэрэгслийг бүртгэж үйлчилгээнд оруулсны 1177 тээврийн хэрэгсэл нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн байна. Тус газрын бүртгэлийн санд цахилгаан хөдөлгүүртэй 107, Евро-4 дизель хөдөлгүүртэй 50, Евро-5 дизель хөдөлгүүртэй 923, газ хөдөлгүүртэй 38 автобус, нийт 1118 автобус буюу бүртгэлтэй автобусны 85.2%-ийг байгаль экологид ээлтэй тээврийн хэрэгслүүд эзэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/04/09
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 2026/04/09
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 2026/04/09
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 2026/04/09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 2026/04/09
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/04/09
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 2026/04/09
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 2026/04/09
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 2026/04/09
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ 2026/04/08
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү 2026/04/08
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа 2026/04/08
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ 2026/04/08