Өнөөдөр болох үйл явдал-
09:45 цагт: “Dead to Rights” киноны тусгай үзвэр “Шангри-Ла молл”-ийн “Өргөө” кино театрт болно.
11:00 цагт: “Сэлбэ 20 минут хот” төслийн олон нийтийн 15 бүс буюу 42.86 га талбайд хувийн хэвшил, хамтран ажиллах хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулах нээлтийн үйл ажиллагаа МХАҮТ-ын 1 давхар, Их танхимд болно.
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны 1 давхрын Гэр өргөөнд болно.
11:30 цагт: Иргэн Оюунчимэгээс: Хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын анхны бие даасан уран хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
17:00 цагт: МСБХ-ны 2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн бүх оддын тоглолт M Bank Arena-д болно.