Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж буй. Дулаалгын ажил дууссан бөгөөд хийн халаагуурт шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3000 гаруй айл өрхөд өдөр, шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж, унтардаг ухаалаг хийн зуухыг суурилуулж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хийн түлш борлуулах анхны цэг ажиллаж эхэллээ. Айл өрхүүд хийн түлшээ авахдаа "Хотула" аппликейшн, иргэний үнэмлэх, гар утасны дугаараа ашиглан киоск машинаар төлбөрөө төлөх боломжтой юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС