БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг. Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил судалгаа хийсэн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлт аман, бие махбодын болон цахим хэлбэрээр, ихэвчлэн сургуулийн дотор болон гадна орчинд гарч байгааг тогтоосон.

Судалгаанд үндэслэн энэ оноос эхлэн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг гурван чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аман хэлбэрийн дээрэлхэлтийн эсрэг сурагчийн хувийн хэрэгт бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Хэрэв аман байдлаар дээрэлхэлт үйлдсэн нь нотлогдвол тухайн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр зөвхөн хүүхдэд бус эцэг эхэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Мөн энэхүү бүртгэл нь цаашид их, дээд сургуульд суралцах болон гадаадад суралцахад нөлөөлөх учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай.

Харин хувийн хэрэгт тэмдэглэхээс өмнө сануулах, сэтгэл зүйчтэй уулзуулах, асуудал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох зэрэг арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлнэ. Хамгийн сүүлчийн шатанд л хувийн хэрэгт бичнэ. Түүнчлэн сургуулийн дотор болон гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холбож, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр үе тэнгийн биеэр үйлдэх дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм. Насанд хүрэгчид ч мөн цахим орчинд соёлтой, боловсон, бусдыг хүндэтгэдэг, үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь зүйтэй” гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Дээрэлхэгч биш — Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулна

Түүнчлэн нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 12 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 237,560 суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамруулсан байна. Мөн хоёр удаагийн нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 376900 хүнийг хамруулжээ.

Мөн зургаан зөвлөмж, 18 постер, таван видео контентыг боловсруулж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна. Эдгээр видео контентыг 70925, зөвлөмжийг 22890 хүн үзжээ. Энэ чиглэлээр хоёр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 323 сургуулийг хамруулан ажиллаж байна. Эдгээр ажлын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцаж, багш–сурагч–эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, үе тэнгийн манлайлал, эерэг нөлөөлөл нэмэгдсэн байна. Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Дээрэлхэгч биш - Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулахаас гадна олон талт сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ 17 минутын өмнө
А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ Иргэн Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар мэдээлнэ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно 18 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан 18 цагийн өмнө
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга 18 цагийн өмнө
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо 20 цагийн өмнө
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов 20 цагийн өмнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй 23 цагийн өмнө
Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно Өчигдөр
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно Өчигдөр
УЛСЫН НӨӨЦӨӨС ТУУЛАХ ЧАДВАРТАЙ САЙТАЙ АВТОМАШИН, ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ Өчигдөр
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа Өчигдөр
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална Өчигдөр
ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 9 АЙМГИЙН 36 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА Өчигдөр