БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“МАНДАХ НУУР” УУРХАЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДЭЭРЭЛХЭЖ ЭХЛЭВ ҮҮ?


Өнгөрсөн жилийн хавар сүр дуулиантай баривчилж, тусгайгийнхны  хамгаалалт дор ЭЦГ-т саатуулж байсан “Баян” Базарын хэрэг өнөөдрийг хүртэл нам дарагдсан. Сураг сонсвол сар гаруйн дараа суллажээ. Харамсалтай нь тэрбум төгрөгийн барьцаагаар суллагдсан тэрбээр хамаг юмаа хаян хил даван зугатаж “шувуу” болсон сурагтай.

Түүнийг эзгүй хойгуур Монголын баялгаар дураараа дургисан гадны хөрөнгө оруулалтай охин компанийн удирдлагууд нь үндэсний компаниар хийлгэсэн ажлынхаа хөлсийг ч өгөхгүй доромжлон дээрэлхэж  эхэлсэн бололтой.

Дорноговийн Мандах суманд “Мандах нуур”-ын нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг.  Энэ уурхай нь "Их Говь Энержи" компанийх бөгөөд дуулиант баривчилгаараа гүйцэтгэх захирал Э.Хаш-Эрдэнийг “баян” Р.Базартай хамт баривчлан саатуулсан байдаг. Ийм дуулиант эзэдтэй тус компани нь Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хөрөнгө оруулалтай.

Монгол улсад цорын ганц гэж хэлж болох хамгийн том АНТРАЦИТ нүүрсний ордын MV-017196, MV-018548, MV-018775 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм.

Тус компани 2012 оноос хойш 13 жил энэ баялаг ордын нүүрсийг зөөж буй атлаа уурхайнхаа гал тогоонд суурилуулсан автомат шүүлтүүрийнхээ үнэ хөлсийг төлөхгүй, үндэсний “ядарсан” компанийг хоёр жил чирэгдүүлжээ. Хөөрхий дөө,  үнийн дүн нь Монголын нүүрсийг ухаж, зөөж олж буй хэдэн тэрбум төгрөгийн ашгийнх нь  хажууд “шүлс” төдий мөнгө. 

Хэд гээч, 15 сая 850 мянган төгрөг шүү дээ. Энэ мөнгө хоёр жилийн өмнө хэдэн ажилчдынх нь хэдэн сарын цалин.  Тэр үедээ авсан бол их мөнгө  байлаа. Харин одоо мөнгөний ханш яаж унасан байгаа билээ?!

Уг ажлыг хийж гүйцэтгэсэн Б.Чулуунбатын компани 2010 оноос хойш тус компанитай тасралтгүй хамтран ажилласан тул энэ ажилдаа 15 хувийн хөнгөлөлт хүртэл үзүүлэн яаралтайгаар түргэн шуурхай гүйцэтгэн, газар дээр нь хүлээлгэн өгчээ. Уурхайнхан нь одоог хүртэл уг төхөөрөмжөөр усаа шүүн ашиглаж буй аж. Гэтэл өнөөдрийг хүртэл элдэв янзын шалтаг тоочин хоёр жил болжээ. Үүний цаана гадны хөрөнгө оруулалтай энэ компанийн дээрэнгүй хандлага илэрч байгаа бололтой.  

БАРИМТЫГ ФОКУСЛАВАЛ:  "Их Говь Энержи" ХХК –ийн Монгол Улс дахь бүртгэлийг хайж үзвэл Их Британи Умард ирандын нэгпсэн вант улсын Gobi mining limited  2018 онд вьцаа эзэмшигчээр нь бүртгэгдсэн  2011 онд байгуулагдсан компани юм байна. Эцсийн өмчлөгч нь Раднаабазарын Өнөрцэцэг 2023 онд шинээр бүртгэгдэн гүйцэтгэх захирал нь Ариунбатын дөлгөөн гэдэг хүн энэ оны наймдугаар сард шинэчлэгдсэнийг дараах баримтаас харж болно.

 

Үргэлжлэлээс өөр олон баримтыг уншаарай


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.208
2025/12/22
0
0
Данх хуйвалдаж шантааж хийж байгаа ажил
Хариулах
Шинэ мэдээ
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 11 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм 12 цагийн өмнө
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн мэдээллийг шалгаж байна 12 цагийн өмнө
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 13 цагийн өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 16 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 16 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ 19 цагийн өмнө
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 2026/01/30
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2026/01/30
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/01/30
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 2026/01/30
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2026/01/30