БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Гоёо" компанийг худалдан авахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн хохирлыг нөхөн барагдуулах шийдвэр гаргажээ


 СЗХ-оос “Говь” хувьцаат компанийн шийдвэрийн дагуу компанийн хэлбэрээ өөрчлөн ХХК болох хүсэлтийг хянаж шалгахад хэд хэдэн зөрчил илрүүлжээ.  Тодруулбал, “Говь” хувьцаат компани 2019 онд “Гоёо” ХХК-ийг 17,7 сая ам.доллароор худалдан авсан ба тус төлбөрийг 2019-2024 онд төлж барагдуулжээ. Худалдан авалтын үеэр гэрээнд нийт дөрвөн удаа өөрчлөлт оруулсан ба Компанийн тухай хуулийн 55, 81, 92 дугаар зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхтэй холбоотой шаардлагуудыг зөрчсөн гэж үзжээ.

 Мөн “Гоёо” ХХК-ийг нэгтгэх шийдвэр гараагүй байхад охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр “Гоёо” ХХК-ийн 106 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан нь Компанийн тухай хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн 2019 оноос хойш ногдол ашиг олгоогүй, нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашигийг зөрчсөн гэж үзэж буй аж. “Говь” компанийн ногдол ашиг олгоогүй, ашиггүй ажилласан шалтгаан нь “Гоёо” ХХК-ийг худалдан авах үеэр үүссэн өр төлбөртэй холбоотой юм. 

Хяналт шалгалтаар СЗХ-ноос уг зөрчлийн хариуцлагыг холбогдох буруутай этгээдээр гаргуулан нөхөн барагдуулах шийдвэр гаргажээ. Барагдуулсан тохиолдолд “Говь” хувьцаат компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах боломжтой гэж үзсэн байна.  Уг асуудал шийдвэрлэгдсэний дараа хараат бус хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар Говь хувьцаат компанийн хувьцааг дахин үнэлүүлэх аж. Ингэснээр 25000 гаруй нэгж хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдан “Говь” хувьцаат компанийн хэлбэрийг өөрчлөх хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжтой юм.  


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06