БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа


Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Үүний хоёрыг нь “Очирдагинас” ХХК-ийн хамт олон байгуулаад байна.

Тус компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нөөшилсөн бүтээгдэхүүний “Экспортын үйлдвэр”-ээ 2022 онд ашиглалтад оруулсан бол “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийнхээ нээлтийг 2025.11.03-ны өдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн талархлын батламж гардууллаа.

Анх 2005 онд 4 хүнтэй үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн “Очирдагинас” ХХК өдгөө Монгол Улсын 21 аймаг төдийгүй БНСУ, БНХАУ зэрэг улсуудад монголын малын махаар хийсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин, бүтээгдэхүүний нэр төрлөө 20 гаруйгаар нэмэгдүүлжээ. Үүний дагаад ажлын байраа 2 дахин нэмэгдүүлэн, жилд 14 сая ам.долларын борлуулалттай ажиллаж байгаа. Цаашид 2 мянган тонны зоорь, 100 гаруй ажилтны амьдрах байр байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөх төслүүдийг эхлүүлээд байгаа талаар гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 16 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 17 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 17 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 23 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02