БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Admin
4 цагийн өмнө

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. Мөн 170 ААН үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Гандан орчмыг жишиг гудамж болгон хөгжүүлэх талаар хэд хэдэн төлөвлөгөө гарсан байдаг ч харамсалтай нь хэрэгжээгүй. Бид Гандангийн зүүн төв хаалгаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөөд байна. Үүнд нийт 55 нэгж талбар өртөж байгаа юм. Газар чөлөөлөлтийн явц маш сайн байна. Одоо гурван нэгж талбар чөлөөлөгдөөгүй байна. Өмнө хийгдэж байсан төлөвлөлтүүд хэрэгжээгүй шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудал байсан. Ингээд газар чөлөөлөлтийн асуудлаар иргэдтэй зөвшилцөлд хүрч байгаа учир ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлнэ. Тус тохижилтод иргэд, ААН-үүдийн оролцоо чухал. Энд олон жил оршин суусан, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийнхээ саналыг сонсож, мөн төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой байвал энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Гандан орчим нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтой гэж харж, төлөвлөлтүүдийг хийсэн. Энэ бол маш том аялал жуулчлалын бүс. Үүнийг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ байшин, гудамжууд нь төв Гандангийнхаа архитектурын ерөнхий шийдлийг барьсан, орчин үеийн хэв загвартай, жигд байх ёстой гэж төлөвлөсөн. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүйгээр хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гандан, Тасганы овоо орчим нь аялал жуулчлал талаасаа түүхэн чухал ач холбогдолтой байршил юм” гэлээ.  

Хот төлөвлөлт Судалгааны институтын архитектор С.Ууганбаяр “Гандангийн зүүн өргөн чөлөө эрт үеэсээ их өргөн гудамж байсан. Сүүлийн жилүүдэд айлууд түрээд нарийссан. Жишиг гудамж болгохдоо хуучин төрхийг нь хадгалж, сэргээн иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай болгохоор төлөвлөсөн. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой. Энэ өргөн чөлөө нь Урт цагааны гудамж замтай холбогдох юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Лувсанжамц: Би ямар ч улстөрчтэй садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье 2 цагийн өмнө
МЭДЭГДЭЛ: Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг 2 цагийн өмнө
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 4 цагийн өмнө
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 4 цагийн өмнө
Senzu: Энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна 4 цагийн өмнө
​”The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух шийдвэр гаргажээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 5 цагийн өмнө
Б.Баасандорж: Би өмнөх жишиг биш хууль ярьж, гэрчээр оролцсон 18 цагийн өмнө
​Нийт нутгийн тав хоногийн урьдчилсан мэдээ 19 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
Морингийн даваанд 10 га газарт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина 21 цагийн өмнө
Ц.Даваасүрэн:Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгүй. 21 цагийн өмнө
​П.САЙНЗОРИГ: Засгийн газар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна 21 цагийн өмнө
ГЭРЧИЙН МЭДЭЭЛГЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН Ч УИХ-ЫН 2 ГИШҮҮН ГЭРЧЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ 22 цагийн өмнө
Шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлттэй зээлээр олгоно 22 цагийн өмнө
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 23 цагийн өмнө
Х.Булгантуяа: Гаргаагүй шийдвэрийн төлөө Цэцэд хандсан Өчигдөр
ЦЕГ: 17 этгээд 26 удаагийн үйлдлээр 562 мал хулгайлжээ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ Өчигдөр