БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Нийт нутгийн тав хоногийн урьдчилсан мэдээ


-Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ-

23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

 -2025 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

-2025 оны 10-р сарын 24-нөөс 10-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.

Эх сурвалж: УЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 13 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 13 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 18 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 19 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 20 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23