БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА


НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монголын хүүхдүүдийн ордны баруун хойд уулзварыг Скайтелын уулзвартай холбосон явган хүний гарц нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Төв номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарц, Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт байрлах явган хүний гарц нь ачаалал ихтэй бөгөөд тухайн байршилд өөр явган хүний гарцгүй байна. Тухайлбал, Номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарцаар 1 цагт дунджаар 700 хүн нэвтэрдэг ачаалал ихтэй гарц юм. Ялангуяа авто замын оргил ачааллын үед буюу Энхтайваны гүүрээс Төв шуудангийн уулзвараас урагш, хойш чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулж түгжрэлийг татах үед явган зорчигчид тус гарцад хүлээх минут нэмэгддэг байна. Тиймээс хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан явган зорчигчдын гарц дээр хүлээх хугацааг багасгах, өөр шинэ гарц нэмэгдүүлж ачааллыг бууруулах талаар нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Ингэхдээ авто машины хөдөлгөөнд саад учруулж түгжрэл үүсгэхгүй байдлаар Скайтелын явган хүний гарцыг урагшаа шилжүүлэх эсвэл уулзваруудыг холбосон диагональ гарцтай болгох хувилбаруудын талаар ажлын хэсгийнхэн зөвлөлдлөө. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явган хүний гүүрэн гарц тавих талаар гаргасан саналыг судалж тооцоолол хийж үзэхийг үүрэгдлээ. Гэхдээ гүүрэн гарц нь хотын үзэгдэх орчныг хаах, газар доор төв шугамд нөлөөлөх, санхүүгийн зардал өндөр гээд зохимжтой хувилбар биш гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдлээ

Иймд НИТХ-ын дарга А.Баяр “Тухайн байршилд явган хүний гарц нэмэгдүүлэхдээ аль ч хувилбараар байсан явган зорчигчдын гэрлэн дохио хүлээх хугацааг багасгах, эргэх уулзваруудад жолооч нарт хүндрэл учруулж ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулалтыг хийх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.Түүнчлэн дээрх гарц нэмэгдүүлэх боломжтой хувилбаруудыг судалж, дараагийн хуралд танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Энэ дагуу Нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хамтран гарц нэмэгдүүлэх боломжтой хувилбаруудыг судалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21