БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхээс иргэний хэрэг үүсгэжээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан. 

Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ.

 Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. 

Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-даа байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 15 минутын өмнө
Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна 22 минутын өмнө
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ, ОСЛЫН ДААТГАЛЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ САЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЛАА 1 цагийн өмнө
"Горгаз” ШТС-аас 92000 төгрөгийн шатaхуун хийлгээд зугтсан этгээдүүдийг баривчилжээ 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхээс иргэний хэрэг үүсгэжээ 2 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд НЭГ сарын дотор ГУРВАН хүн алга болжээ 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум болно 6 цагийн өмнө
Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Маргаашаас зарим нутгаар нойтон цас орж, явган шуурга шуурна 23 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа Өчигдөр
Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгалаа Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө Өчигдөр
Хөвсгөл аймгийн Тариалан суманд дахин нэг эмэгтэй алга болсныг эрэн хайж байна Өчигдөр
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 79 ХУВЬ БУЮУ 96 НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой Өчигдөр