Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
09:00 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Нягтлан бодох бүртгэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулсан ёс зүйн өдөрлөг ММНБИ-д болно.
10:00 цагт: “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томъёо” хэлэлцүүлэг Пума империал зочид буудлын их танхимд болно.
10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 6-р хорооноос ажил хайгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг холбон зуучлах зорилготой “Хөдөлмөрийн өдөрлөг” СБД-ийн 6-р хороо, Иргэний танхимд болно.
13:00 цагт: Уран бүтээлч Д.Бадам “Сэцлэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд болно.
14:00 цагт: БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотын Хилийн чанад дахь худалдааны танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно.
14:30 цагт: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум МҮХАҮТ-д болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Стандарт хэмжил зүйн ажилтны өдөр тохиож байна.
-Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.