БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд НЭГ сарын дотор ГУРВАН хүн алга болжээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 сарын дотор 3 хүн алга болоод байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас 9 сарын 17-ны өдөр  хоёр настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болж, найман өдрийн турш хайсан ч 9 сарын 25-ны өдөр нас барсан байдалтай олсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ үеэр буюу есдүгээр сарын 21-ний Өдөр Мөн л Тариалан суманд самарт явсан 40 настай эмэгтэй сураггүй болсон. Тэрээр өдрийн 15:00-16:00 цагийн орчим отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар өгсөн байдаг.  Түүнийг 18 хоногийн дараа ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон

Харин гурав дахь иргэн энэ сарын 6-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэх газар  иргэн “Ц” нь 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16.15 цагт хүлээн авсан байна.  Түүнийг 4 дэх өдрөө Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ, ОСЛЫН ДААТГАЛЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ САЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЛАА 7 минутын өмнө
"Горгаз” ШТС-аас 92000 төгрөгийн шатaхуун хийлгээд зугтсан этгээдүүдийг баривчилжээ 32 минутын өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхээс иргэний хэрэг үүсгэжээ 1 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд НЭГ сарын дотор ГУРВАН хүн алга болжээ 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум болно 5 цагийн өмнө
Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 21 цагийн өмнө
Маргаашаас зарим нутгаар нойтон цас орж, явган шуурга шуурна 22 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо 23 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа 23 цагийн өмнө
Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ Өчигдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгалаа Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө Өчигдөр
Хөвсгөл аймгийн Тариалан суманд дахин нэг эмэгтэй алга болсныг эрэн хайж байна Өчигдөр
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 79 ХУВЬ БУЮУ 96 НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА Өчигдөр
Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой Өчигдөр
ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11 цагт хэлэлцэнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина Өчигдөр