БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

С.Жамъяаннацаг
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.

 Сүхбаатарын одонгоор:
  • Ахмад дайчин, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн албаны сувилагч, түрүүч Цэрэнгийн Чимэдцэрэн,
  • Ахмад дайчин, Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч Сүрэнхорын Цэгмид,
  • Ахмад дайчин, Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга Шаравын Цээрэв,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч Дорлигжавын Цанжид,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар морьт дивизийн байлдагч Бухын Зундуй,
  • Ахмад дайчин, Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч Намсрайн Пүрэвжалба,
  • Ахмад дайчин, Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч Бадамын Дорж,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч Гомбосүрэнгийн Шагдар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч Батсүхийн Шагдар,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч Шийрэвсамбын Чимэддамба,
  • Ахмад дайчин, Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч Яринпилын Өсөх,
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч Гомбын Чогсомжав,
  • Ахмад дайчин, Матадын 8 дугаар дивизийн байлдагч Ядамжавын Алтангэрэл нарыг шагналаа.
Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн хамгийн залуу нь 99хамгийн ахмад нь 105 нас сүүдэр зооглож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баатарлаг түүхийн эзэд болсон ахмад дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.

Монгол цэргүүд даян дэлхийд энх тайван, шударга ёсыг тогтоож,  хүн төрөлхтөнд амар амгалан, хөгжил дэвшлийг аврах үүргээ эх орон, ард түмнийхээ өмнөөс гүйцэтгэн, улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, ард түмнийхээ энх амгалан амьдралыг хамгаалж ирснийг тэмдэглэлээ.

Чөлөөлөх дайны ялалтын үнэ цэн, цэрэг эрсийн баатарлаг үйлсийг мөнхжүүлж, гавьяа, зүтгэлийг нь алдаршуулан, хойч үедээ эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх нь төрийн эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Төрийн дээд цол, одон хүртсэн ахмад дайчид төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүлээж, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт монгол цэрэг, монгол морины тэсвэр, хатуужлыг харуулан богино хугацаанд 1,000 гаруй км зам туулж, байлдаанд оролцон, ялалт авчирсан түүхтэй.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 56, Зөвлөлтийн Улаан армийн 67 цэрэг алтан амиа өргөсөн юм.

Дайчдыг БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулжээ.

Байлдааны ажиллагааг удирдаж, гавъяа байгуулсан учир тухайн үед маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Хурандаа Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нарт Монгол Улсын баатар цол хүртээж, 2,000 гаруй дайчинд  төрийн одон, медаль олгожээ.

Мөн Зөвлөлтийн Улаан армийн 178 хүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн, гурван хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, 166 хүнийг Алтан гадас одонгоор, 159 хүнийг байлдааны медалиар шагнажээ.

2014 онд тохиосон Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчин, Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан П.Шагдарсүрэн Монгол Улсын баатар цол хүртсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 10 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 10 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 10 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 11 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 12 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 14 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 17 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 17 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 17 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03