БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Г.Оюунтуяа
2025/08/14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 09-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй. Энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, ажиллаж байна. 

2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс зарсан. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулжээ. 

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

2025 оны зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол 2025 оны долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөц нэмэгдүүлсэн байна.

Нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд эхний ээлжинд худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад  чиг үүргийн давхардлыг арилгах бэлтгэл ажлыг хангаж байна. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна зэрэг мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХБНГУ-ЫН ЭМНЭЛГИЙН ЭРҮҮЛ АХУЙН НИЙГЭМЛЭГ (DGKH)-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний салбарын ажилтнууд мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна 19 цагийн өмнө
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 19 цагийн өмнө
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ 22 цагийн өмнө
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа 22 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ 22 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт явагдана Өчигдөр
Менингитын халдвар гарсан Жаргалан сумын сургуулийн үйл ажиллагааг хязгаарлажээ Өчигдөр
Д.БАТ-ЭРДЭНЭ: ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС АЛБА ХААГЧДЫНХАА АЖЛЫН ЖАРГАЛ, ЗОВЛОНГ ГАДАРЛАДАГ НЬ ДАВУУ ТАЛ БОЛДОГ Өчигдөр
ЗГ: Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна Өчигдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна Өчигдөр
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна Өчигдөр