БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Геодези, усны барилга байгууламжийн газар хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн болон эрсдэлтэй байршлуудад тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, 100 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй.  Айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган зам, талбайд ус халих эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай ажиллаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жил халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байна. Өнгөрсөн жилээс харьцангуй дулаан өвөл болсон тул булаг шанд, гол дагасан байршлуудад халиа тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгдсэн. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлөх, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа.  Одоогоор Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд, мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байршлуудад багтаж байна.

Мөн өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Үүнээс шалтгаалан шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих, мөн гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд рүү орох эрсдэл үүсэж байна. Бидний зүгээс голын болон шар усны үер зэрэг давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.

Халиа тошин, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй буюу голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна 2 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна 2 цагийн өмнө
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ 2 цагийн өмнө
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг 6 цагийн өмнө
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо 8 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна 8 цагийн өмнө
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно 8 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 10 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурна 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо Өчигдөр
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа Өчигдөр
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна Өчигдөр
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг Өчигдөр
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй Өчигдөр
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа Өчигдөр
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ Өчигдөр