БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн мэдээлэл өглөө. 

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна. Төлбөрийн энэхүү систем нь зөвхөн орлого төвлөрүүлнэ гэхээсээ илүү нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Мөн зорчигчдын талаар тоон мэдээлэл, үйлчилгээ явуулж буй ААН болон жолоочийн гүйцэтгэлийн тайлан зэргийг нэгтгэж гаргадгаараа онцлогтой. Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих зарчим буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна 2 цагийн өмнө
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна 2 цагийн өмнө
Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ 2 цагийн өмнө
СОЁЛЫН ЯАМ: Уран бүтээлчид бүдүүлэг,садар самуун утга агуулгатай үг хэллэг ашиглахгүй байхыг зөвлөж байна 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг 6 цагийн өмнө
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо 7 цагийн өмнө
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна 8 цагийн өмнө
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно 8 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 10 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурна 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо Өчигдөр
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа Өчигдөр
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна Өчигдөр
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг Өчигдөр
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй Өчигдөр
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа Өчигдөр
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ Өчигдөр