БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо


Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа.

Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна. Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг.

Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, батлав.

 Цаашид оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулснаар тэдэнд ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

 

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 20 минутын өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 7 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 22 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 23 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 23 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 23 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09