Монгол Улс Европын Холбоотой 2024 он хүртэл үргэлжлүүлэх санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа


Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 он хүртэл сунгах тухай Санхүүгийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцан тохирсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд олгох 43,0 сая евротой тэнцэх шууд төсвийн дэмжлэгээс эхний хоёр хэсэг санхүүжилт 22,2 сая еврогийн дэмжлэг хүлээн авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна