БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чех Улс дахь зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоон хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

Сургалтын төлбөр;

Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);

Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;

Зарим нийтийн тээврийн зардал.

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:

Олон улсын тээврийн зардал;

Виз олголттой холбоотой зардлууд;

Даатгалын зардал.

Тавигдах шаардлага 

Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх;

Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх;

Чех хэлний А1 түвшний эсвэл англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.m... холбоосоор хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF (1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүрдүүлэх материал

Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;

Хэлний түвшнийг батлах гэрчилгээ;

Гадаад паспортын хуулбар;

Зуны сургалтад суралцах хүсэлтээ илэрхийлсэн эсээ (англи эсвэл чех хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах).

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө ИЛГЭЭХ товч дээр дарж бүртгүүлсэн баримт бичгээ баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263594 дугаарт холбогдож авна уу. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/-аас авах боломжтой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 3 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 3 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 4 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 4 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 8 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 10 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 10 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11